Бидний тухай товч мэдээлэл


“Минторес” ХХК нь 2006 оны 8 сард үүсгэн байгуулагдаж Геологи-уул уурхайн зөвлөх үйлчилгээ, Хайгуул-гидрогеологи-тэсэлгээний өрөмдлөг, Ил болон далд уурхайн төсөл ТЭЗҮ боловсруулах, Буурь хөрсний инженер-геологийн судалгаа хийх үндсэн 4 чиглэлд төвлөрөн ажиллаж байна.
Бид мэргэжлийн боловсон хүчин, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан туршлага, нэр хүнд бүхий үндэсний зөвлөх компани болж чадсан.

Манай баг хамт олонд: МУ-ын зөвлөх инженер 3, мэргэшсэн инженер 2, геологч 4, уул уурхайн ашиглалтын инженер 1, геоэкологич 1, мэргэшсэн төсөвчин 1, өрөмдлөгийн мастер 5, жолооч туслах ажилчид 20 нийт 37 ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаа эрхэлж байна.
Бидний бүтээсэн төсөл хөтөлбөрүүд Монгол орны өнцөг булан бүрт амжилттай хэрэгжин ард түмэндээ үр ашигаа түгээж байдаг нь бидний бахархал юм.

Та бүхэнд мэргэжлийн зөвлөгөө өгч, хамтран ажиллахдаа бид ямагт баяртай байх болно

Геологи хайгуул уул уурхайн зөвлөгөө өгөх

Нөөцийн тооцоо, баталгаажуулалт

Ашиглалтын ТЭЗҮ боловсруулалт

Барилга, байгууламжийн хөрсний судалгаа

Бүх төрлийн өрөмдлөг

Уулын ажлын төлөвлөгөө, тайлан бичих