Барилгын эрдэс, түүхий эдийн эрэл, хайгуулын ажил

“Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хууль батлагдсантай холбоотойгоор дараахь төрлийн ашигт малтмалын эрэл, хайгуул, нөөцийн тооцоо, ашиглалтын ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөө-тайланг бид богино хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.

  • Дайрга
  • Хайрга
  • Элс
  • Барилгын чулуу
  • Тоосгоны шавар

Бидны давуу тал:

  • Ашигт малтмалыг эрж олохоос эхлэн уурхайн хаалт буюу эцсийн шат хүртэлх геологи, уул уурхайтай холбоотой бүхий л ажлыг шийдвэрлэж өгч урт хугацааны найдвартай түнш байх болно.

  • Барилгын геологийн чиглэлээр 40 гаруй жилийн туршлагатай нэр хүнд бүхий ахмад геологч, уулын болон ашиглалтын инженерүүдын чадварлаг баг танд үнэн зөв, баталгаатай үйлчилгээг хүргэнэ.

  • Манай компани өөрийн өрмийн машин-тоног төхөөрөмж, шинжилгээний лаборатори, материаллаг баазаар хангагдсан тул цогц, хямд, шуурхай байдлыг мэдрүүлнэ.

  • Судалгааны ажлын явцад ордын гидрогеологи, инженер-геологийн асуудлыг хамтатган шийдвэрлэх бололцоотой тул таны зардал хэмнэнэ.