Хайгуулын өрөмдлөг

Манай компани 2008 оноос эхлэн бүх төрлийн ашигт малтмалын өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж байна. Бид HYDX-5A, HYDX-6A, Power-6000, УГБ-50а маркын өрмийн машинуудаар BQ, NQ, HQ, PQ, DoublePQ, голчоор 1500м хүртэл гүнд чөмөгөн эсвэл нунтаг хэлбэрийн дээж авалттайгаар өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж байна. Үүнээс гадна захиалагчийн шаардлагад нийцүүлэн:

  • Чөмгөн дээжийг хөрөөдөж, зүсэлт хийх
  • Хүйтний улиралд өрөмдлөг гүйцэтгэх боломжоор хангаж бүхий л тоног төхөөрөмжүүдийг тоноглосон
  • Чанартай кернийг хайрцагаар хангана
  • Кемпийн үйлчилгээгээр хангана

Бидний онцлог, давуу тал:

  • Бүх төрлийн өрөмдлөгийн машинаар хангагдсан тул ямар ч ажлыг цогцоор гүйцэтгэх чадвартай

  • Геологи, өрөмдлөгийн чиглэлд сайн нэр хүндтэй

  • Зохих стандарт хангасан кемп, засварын газар, явуулын лабораторитай тул захиалагчид хүндрэл учруулдаггүй

  • Энэ салбартаа тэргүүлэгч, туршлагатай хамт олон, мэргэжлийн баг бүрдүүлсэн

  • Геологийн зөвлөх үйлчилгээ, мэргэжлийн туслалцааг үзүүлнэ

  • Бид өрмийн тоног төхөөрөмж, сэлбэг, дагалдах хэрэгсэл, багажийн худалдаа эрхэлдэг тул манай хангалтын материал тасралтгүй, найдвартай, хамгийн хямд байдаг

  • Манай компанид Хятад, Англи, Орос хэлтэй инженер техникийн ажилтан, менежерүүд ажилладаг нь бидний олон улсын компаниудтай саадгүй хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.

  • Төлбөрийн уян хатан нөхцөлийг танд санал болгоно. /бартерийн нөхцөл, дараа тооцооны нөхцөл, төлбөр түргэн гүйцэтгэсний урамшуулал гэх мэт/