Геологи эрэл, хайгуул, уул уурхайн ашиглалт


Минторес ХХК нь 2007 оноос эхлэн геологийн хайгуул, эрэл-үнэлгээ, нөөцийн тооцоололын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Геологи-хайгуулын салбартаа 1-40 жил тогтвор суурьшилтай ажилласан, туршлагатай, хариуцлагатай геологчид, инженерүүд, техникийн ажилтнууд маань манай компанийн нэрийн хуудас юм.

Зөвлөгөө мэдээлэл өгөх

Орд газрын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт аливаа орд газрын талаархи судалгааны шатны бодит мэдээллээр хангахаас гадна геологи-хайгуулын арга, аргачлал болоод хууль эрх зүйн бүхий л төрлийн зөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр захиалагчид өгч, цаашид гүйцэтгэх ажлын төрөл, дэс дараалал, гарах үр дүнгийн талаар санал дэвшүүлнэ.

Хайгуулын ажил гүйцэтгэх, ашигт малтмалын нөөц тооцох

Захиалагчийн хүсэлтээр судалгаа, хайгуулын ажлыг зохион байгуулж, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг бичиж ордын ашигт малтмалын нөөцийн хэмжээг АМГ-ын “Эрдэс Баялагийн Мэргэжлийн Зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулж улсын бүртгэлд авхуулах ажлыг цогцоор гүйцэтгэнэ.
ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ: Нөөц нь батлагдсан ордын эдийн засгийн хэтийн төлөвийг үнэлж ашиглалтын үйл ажиллагаанд бэлтгэж, тоног төхөөрөмжийн сонголт, ашиглалтын төрөл-технологи, уурхайн нээлт-хаалтын төлөвлөгөө, нөхөн сэргээлт, зах зээлийн судалгааны ажлыг цогцоор гүйцэтгэн ТЭЗҮ-ийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэнэ.

Геологийн зураглалын ажил

Том-жижиг масштабын геологийн зураглалын ажлыг орчин үеийн техник-технологи ашиглан, стандарт-шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Зураглалын ажлын шаардлага нь хайгуулын өндөр өртөгтэй (өрөмдлөг, уулын малталт гэх мэт) ажлыг гүйцэтгэхийн өмнө хайгуулын талбай, орд орчмыг бүрэн дүүрэн судлан, гарал үүсэл, хэтийн төлөвийг тодруулахаас гадна ашигт малтмалын үүссэн нөхцөл, цаг хугацааны тухай мэдээлэл авснаар хайгуулын ажлыг нарийн зохион байгуулалттай, өндөр үр дүнтэй гүйцэтгэх боломжтой болдог. Зураглалын ажил гүйцэтгэлгүй эхлүүлсэн аливаа хайгуулын төслүүд их хэмжээний үргүй зардал гаргадаг олон жишээ бий.

Уулын ажил, сорьц авалт, шинжилгээ, үр дүнгийн тайлал

Судалгааны ажлын хүрээнд уулын малталтууд, шлих, литогеохимийн болон бусад дээжлэлтийг мэргэжлийн техникийн ажиллагсдаар гүйцэтгэнэ. Тэдгээрийн үр дүнгийн боловсруулалтыг хийж, элементүүдийн зүй тогтол, харилцан хамаарал зэргийг тодорхойлно. Дээж, сорьцыг зохих стандартын дагуу гүйцэтгэхээс гадна өөрийн болон бидэнтэй хамтран ажилладаг итгэмжлэгдсэн, нэр хүндтэй лабораториудад дээжийг зуучлан богино хугацаанд шинжлүүлэх, боловсруулах, үр дүнг тайлагнах хүртэлхи бүхий л ажлыг гүйцэтгэнэ.

Цооногийн баримтжуулалт

Ордыг хайгуулыг баганат болон цохилтот өрөмдлөг, уулын хүнд малталтуудаар гүйцэтгэж байгаа тохиолдолд цооног, шахтуудыг баримтжуулах буюу түүнд илэрсэн ашигт малтмалын биет, хувирал өөрчлөлтийг оновчтой бүртгэх, бичиглэх шаардлагатай байдаг. Мөн сорьцыг аль хэсгээс, ямар аргачлалаар авахад үр дүнтэй байх бүхий л мэдээллийг цуглуулж захиалагчид тайлагнана.

Уулын ажлын төлөвлөгөө, тайлан хийх

Уурхайн ашиглалтын явцад жил бүрийн уулын ажлын тайлан, төлөвлөгөөг хийж АМГ-ын уул уурхайн кадастрийн алба холбогдох байгууллагуудад цахим хэлбэрээр болон бичгээр хүргэж өгч таны цаг завыг хэмнэхээс гадна захиалагчийн бизнесийн үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөгч байж хамтран ажиллах болно. Бизнес эрхлэгч та уурхайн олборлолт, ашиглалтын /уулын инженер, геодезийн инженер, геологич, ашиглалтын инженер гэх мэт/ мэргэжлийн боловсон хүчин цалинжуулах, байнгын ажлын байраар хангахад бэрхшээлтэй байгаа бол бидэнтэй хамтран ажилласнаар энэ чиглэлийн ажлыг хувь хүнээр бус мэргэжлийн албан ёсны байгууллагаар найдвартай, шуурхай, эрсдэлгүйгээр хийж гүйцэтгүүлэх боломжтой болно.