Хөрсний судалгаа, инженер-геологийн дүгнэлт


Манай компани нь “Барилгын материал ашиглалт хайгуулын экспедиц” /хуучин нэрээр/-ийн материаллаг бааз, боловсон хүчин дээр тулгуурлан байгуулагдсан тул барилгын геологи, инженер-геологи, геотехникийн судалгааны чиглэлээр нарийн мэргэшсэн үндэсний цөөн хэдэн компанийн нэг юм. Бид томоохон байгууламж, хот суурин газрын хөрсний судалгаа, шинжилгээг барилгын ашигт малтмал тэдгээрийн ашиглалт, хайгуулын ажилтай уялдуулан цогцоор хийх чадвартайгаар бусад энэ төрлийн компаниудаас ялгардаг. Ингэснээр захиалагч нь хөрсний судалгаа болон тухайн бүтээн байгуулалтад шаардлагатай материалын хайгуул, судалгааны ажлыг давхар шийдвэрлүүлэх боломжтой болно. Хөрсний судалгаа, барилгын геологийн чиглэлээр:

Барилга, байгууламжийн хөрсний судалгаа хийх

Аливаа төрлийн инженерийн хийцтэй барилга, газар дээрх бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөх зураг, загварыг гаргахаас өмнө уг байгууламжийн буурь хөрсний талаар бүрэн мэдлэгтэй болсон байх нь та бүхний ажлыг ул суурьтай, найдвартай, цэгцтэй эхлэх үндэс болно. Бид энэхүү ажлыг : хөрсний өрөмдлөг, хээрийн бичиглэл, дээж сорьцлолт, хөрсний дээжийн шинжилгээ, суурин боловсруулалт, тайлагнал гэсэн үе шаттайгаар хийж гүйцэтгэдэг. Үүнд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, боловсон хүчнээр бид бүрэн хангагдсан. Ажлын хэмжээнээс үл хамааран богино хугацаанд хэрэгжүүлэх чадамжтай.

Авто зам, төмөр зам, цахилгааны шугам трассын хөрсний судалгаа

Инженерийн шугаман байгууламж нь олон төрлийн шинж чанартай хөрс-хурдасыг дайран өнгөрдөг, ихээхэн хөрөнгө цаг хугацааг зарцуулдаг томоохон бүтээн байгуулалтын ажил байдгаараа өндөр ач холбогдолтой юм. Энэ төрлийн байгууламж нь олон зуун жил оршиж, хойч үе цаашид хөгжүүлэн засварлаж ашигладаг тул суурь-хөрс шороо нь маш тогтвортой, динамик хөдөлгөөнгүй байх шаардлага тавигдадаг. Энэ утгаараа хөрсний судалгаа нь маш их хариуцлагатай ажил юм. Бид захиалагчдаа: Туршлага-чадвар, Найдвартай-техник-тохнологи, Хариуцлагатай-дүгнэлтийг амлана.

Үерийн далан, хиймэл нуур, бетон гүүрийн хөрсний өрөмдлөг, шинжилгээ, зураг хийх

Энэ төрлийн инженерийн байгууламж нь усны үйлчлэлд тэсвэртэй байх ёстой гэдгээрээ илүү нэмэлт судалгааны ажлыг шаарддаг. Өөрөөр хэлбэл инженер-геологийн судалгаатай зэрэгцээд гидрогеологийн судалгааны ажил хийгддэгээрээ онцлогтой. Бид гидрогеологийн томоохон төслүүд дээр амжилттай ажилласан туршлага, мэдээллийн баазад тулгуурлан энэ төрлийн ажлыг богино хугацаанд, баталгаатай хийж гүйцэтгэж байна.

Хот, хотхон, суурин газрын хэсэгчилсэн ба ерөнхий төлөвлөгөө зохиох

Бид энэ чиглэлээр түлхүү ажилладаг буюу томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагатай. Үүнд: хот, хотхон, уурхайн кемп, суурин газар, үйлдвэрийн район, отваль, эффель зэрэг багтадаг.