ӨРӨМДЛӨГ (ХАЙГУУЛЫН, ГИДРОГЕОЛОГИЙН,ТЭСЭЛГЭЭНИЙ)


Бүх төрлийн ашигт малтмал, хайгуул судалгааны өрөмдлөгийн машинуудаар бүрэн хангагдсан ба тэдгээрийн дагалдах тоног төхөөрөмж, үйлчилгээний зориулалттай хүнд даацийн, жийп, ачааны машинуудаар үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Нийтлэг хэрэглэгддэг машин, тоног төхөөрөмжийн товч мэдээлэлийг доор үзүүлэв.

Баганат өрөмдлөгийн HYDX-5a, HYDX-6a маркийн өрөмдлөгийн машинууд:

  • BQ- 1500м
  • NQ-1300м
  • HQ-1000м
  • PQ-680м тус тус өрөмдөх хүчин чадалтай

Зориулалт: Чөмөгт дээж авалттай бүх төрлийн ашигт малтмалын эрэл, хайгуул, нөөц тогтоолтын ажилд.


Хийн цохилтод өрөмдлөгийн POWER 6000 маркийн өрмийн машин:
Зориулалт: Нунтаг дээж авалтта бүх төрлийн ашигт малтмалын эрэл, хайгуул, нөөц агуулга тогтоолтын ажил. Усны эрэл хайгуул-худаг гаргалт

  • Өрөмдөх хүчин чадал: 4-8” (101.6-203.2) мм-ээр
  • Өөрийн хүчин чадлаар: 200 м
  • Нэмэлт booster-тэй: 400 м
  • Компрессортой: 600 м
  • Татах хүч: 16тн


Роторт өрөмдлөгийн УНГ-50 маркийн өрмийн машинууд:

  • Колонков өрөмдлөгөөр 30-40 м
  • Шнейк өрөмдлөгөөр 20-30 м
Зориулалт: Бага гүний ашигт малтмалууд, барилгын материалын түүхий эдийн эрэл-хайгуул, нөөц тогтоолт. Инженер-геологийн судалгаа, хөрсний дээж авалтын ажилд

Туулах чадвар сайтай Урал 375 маркийн усны болон шатахууны цистернүүд:

  • Даац 5.5-11 тн
  • Усны зориулалттай 2 ш,Урал-375
  • Шатахууны зориулалттай 1ш, Урал-375
  • Шатахууны зориулалттай 1ш, Зил-130
  • Шатахууны зориулалттай чиргүүл 2ш
Зориулалт: Чөмөгт дээж авалттай өрөмдлөгийн машины усны тээвэрлэлт. Кемп, уурхайн тосгоны усны хангалт.

Өрөмдлөгийн үндсэн зарчимууд


Аюулгүй ажиллагаа Манай компанийн ажиллагсдын баримталдаг гол дүрэм бол “аюулгүй байдал-тасралтгүй ажиллагаа”. Үйлдвэр худалдааны яамны 2003 оны 98 тоот тушаалаар батлагдсан ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилгаа, дүрмийг баримтлан ажилладаг. Компанийн зүгээс нийт ажиллагсдад БНХАУ-ын EVACO фирмийн /PPE/ ХХ хэрэгсэл олгож хөдөлмөр хамгаалалын инженер өдөр бүр ээлжийн ажиллагсдад аюулгүй ажиллагааны дүрмийг танилцуулж гарын үсэг зурж баталгаажуулдаг.

Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа -г эрхэмлэн ажилладаг ба өрөмдлөгийн ажил явагдаж буй орчинд шинэ зам гаргахгүй байх, өрөмдлөгийн шламыг ил задгай хаяхгүй байх, ахуйн болон үйлдвэрийн хог хаягдалыг зориулалтын саванд хийх, ил задгай гал гаргахгүй байх зэрэг орон нутаг болон Байгаль орчны яамнаас гаргасан зөвлөмж, ISO-14000 стандартийг хэрэгжүүлж ажилладаг

Найрсаг байдал бол манай хамт олны нэрийн хуудас юм. Бид орон нутгийн ард иргэд, төрийн захиргааны байгууллагуудтай эв найртай, найрсаг хамтийн ажиллагааг хөгжүүлсээр ирсэн. Энэ нь бидний үйл ажиллагаа эрхэлж буй 7 жилийн хугацаанд орон нутгийн ард иргэдээс нэг ч гомдол санал ирж байгаагүйгээр нотлогдоно. Манай хамт олон орон нутгийн ард иргэдийг ямагт дэмжиж, найрсаг харилцаа тогтоож чаддаг нь манай ажиллагсдын хувийн зан характер, харьцаатай шууд холбоотой.

Нууцлал Бид үйл ажиллагаандаа захиалагч компаниас тавигдсан нууцлалын стандарт, зэрэглэлийг баримталж ажилладаг. Мөн шаардлагатай тохиолдолд захиалагчтай нууц хадгалах гэрээг хийж, баримтлах журам гарган ажилладаг. Энэ нь бидний үйл ажиллагаанд юуг зөвшөөрөх, юуг зөвшөөрөхгүйг тодорхой зааж өгснөөр гэрээнд оролцож талуудын ажиллах нөхцөлыг сайжруулдаг. Мөн энэхүү гэрээ, журамтай холбоотойгоор бид ажиллагсдынхаа ажил үүргийн хувиарьт нэмэлт оруулах шаардлагатай болдог.